10 сар 17, 2019

Соёлын өвөө хамгаалцгаая 

Сэдэв:

1. Сайжруулсан шахмал түлшний дуулиан

Энэ өвөл Улаанбаатарчууд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж байгаа. Гэтэл шахмал түлш хэрэглээд угаартаж 6 иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Ингээд шахмал түлштэй холбоотой асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, албаны хүмүүс, иргэд байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийцгээж байна. Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Нийт таван тохиолдлоор зургаан хүн угаартаж нас барсан. Эдгээр таван тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. Нийт 86 дуудлага ирсний тавд нь эрүүгийн хэрэг үүсгээд, 81 тохиолдолд нь хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна” гэж хэлсэн

2. МАХН сонгуульд бэлдэж байна

Монгол улсад бүртгэлтэй 33 улс төрийн нам байгаа. Тэдний нэг Монгол Ардын Хувьсгалт Нам өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн өрх бүрт орон сууц өгнө гэж амлан иргэдийн бүртгэлийг хийж эхэллээ. “МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян гэдэг хүн 450 мянган айлын орон сууцыг барихад 12 тэрбум долларын л санхүүжилт хэрэгтэй юм билээ. Энэ бол монголын нөхцөл байдалд хаанаас ч олдох мөнгө” гэсэн байна лээ. Монгол улсын эдийн засаг чинь өөрөө 12 тэрбум доллар юм шүү дээ, Э.Эрдэнэжамъян даргаа. Өрх бүрт орон сууц өгнө гэж хэзээ ч бүтэхгүй зүйлээр худлаа амлаж сонгуулийн хууль зөрчиж байгаа учраас МАХН-ыг сонгуульд оруулахгүй байх ёстой гэж бодож байна. Энэ хүмүүст хууртаад байгаа учраас л 3 хүн тутмын 1 нь ядуу амьдарч байгаа.

3. Соёлын өвөө хамгаалцгаая

Өнгөрч байгаа өдрүүдэд Байгалийн түүхийн музей, Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилга үйл ажиллагаа явуулж болохгүй хэмжээнд хүрсэн учраас нурааж байгаад дахин шинээр барина гэсэн асуудал олон нийтийн анхааралд байна. Гэхдээ энэ ажлыг соёлын өвийг устгах гэж байна, тухайн байгууллагуудын газарт шунаж байна гэж үзэн иргэд нэгдэн эсэргүүцсээр байна. Мөн энэ долоо хоногт Хэлмэгдэгсдийн музейн асуудал нэмэгдсэн.