12 сар 21, 2017

А.Батбаяр: Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал…

ДеФакто Институтээс зохион байгуулдаг Улаанбаатарын Эдийн Засгийн Клубын 17 оны сүүлийн уулзалтаар судлаач А.Батбаяр Эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын хандлага сэдвээр мэдээлэл хүргэлээ.
 
Олон улсад нийгмийн эрүүл мэндийн даатгал, хувийн эрүүл мэндийн даатгал, татварт суурилсан эрүүл мэндийн санхүүжилт, хувь хүний төлбөрт суурилсан санхүүжилт зэрэг эрүүл мэндийн санхүүжилтийн хэд хэдэн төрлүүд байдаг байна. Манай улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны хувьд нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой.
 
Даатгалд багагүй хэмжээний мөнгийг тогтмол төлж байгаа хэдий ч үйлчилгээ авахад хангалттай үр ашигтай хүртэж чадахгүй байгаа гэх мэт олон нийтийн зүгээс хөндөгддөг асуудлуудыг оролцогчдын зүгээс мөн хөндөж байсан юм. Үүнээс гадна хувийн даатгалын тогтолцооны давуу болон сул талууд, хувийн даатгалын тогтолцоотой дэлхийн улс орнуудын тулгамддаг асуудлууд, практик жишээг хамруулав.
 
Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нь өвөрмөц зохицуулалт шаардагддаг болон энэхүү салбарын онцлог, нийгмийн эрүүл мэндийн даатгалын философийн талаар мөн дурдсан юм.
Үүнээс гадна эрүүл мэндийн зардлын өсөлт технологийн дэвшилттэй хэрхэн уялдаж өсч байгаа болон тооцолол, судалгаан дээр суурилаагүйгээс технологийн дэвшилийг хэрэгжүүлснээр хэрхэн шаардлагагүй зардлыг өсгөж байгаа талаар ч хөндлөө.
2017.12.21
Улаанбаатарын эдийн засгийн клуб