Улаанбаатарын Эдийн Засгийн Клуб

 

 

 

 

 

Клубын тухай

“Улаанбаатарын эдийн засагчдын клуб” 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулагдсан.

Улаанбаатарын эдийн засгийн клубын үйл ажиллагаа нь бодит мэдээлэл, мэдлэг, туршлага дээр тулгуурлан Монгол улсын эдийн засагт тулгараад байгаа асуудлуудыг тодорхойлох, эдгээр асуудлуудын шийдлийг хамтран тодорхойлоход чиглэгдэнэ.

Улаанбаатарын эдийн засгийн клубын гишүүд нь Монголын Улсын эдийн засгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэгч төрийн болон бусад байгууллага компанийн удирдах ажилтан болон эдийн засгийн судлаачид байна.

Гишүүд нь сар бүрийн уулзалтаараа харилцан мэдээлэл солилцон, цаг үеийн чухал асуудлуудыг авч хэлэлцэн тухайн асуудлаар зөвлөмж гарган олон нийтэд хүргэж байна.

Клубын зорилго

Монголын эдийн засагт нөлөөлөхүйц шийдвэр гаргах түвшний улс төрчид, нэр хүндтэй эдийн засагчид, топ бизнес эрхлэгчид хамтран Монголын эдийн засагт тулгараад байгаа бэрхшээлүүдийг хамтран тодорхойлж, түүнээс гарах арга зам, шийдлийг хамтдаа хайж, олон нийт болон эрх мэдэлтэнд зориулж зөвлөмж гаргах явдал юм.

Үйл ажиллагаа

Улаанбаатар эдийн засгийн клубын уулзалтуудаар хөрш орнуудын болон бусад хөгжилтэй орнуудаас туршлагатай эдийн засагч болон эдийн засгийн бодлого боловсруулагч нарыг урин дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн талаар ярилцана.

Үйл ажиллагааны ерөнхий төрлүүд

  • Цаг үеийн холбогдолтой эдийн засгийн асуудлаар хэлэлцүүлэг хийх сар бүрийн уулзалтууд
  • Зочин илтгэгчтэй ярилцах цаг
  • Гүйцэтгэх удирдлагын цаг: Тодорхой салбарын талаар төвлөрөн хэлэлцэх
  • Гишүүд болон зочдыг оролцуулсан бусад үйл ажиллагаа

Өмнөх уулзалтууд

  • 2013 оны 9 сард Германы Эдийн засгийн хөгжлийн сайд асан Михайл Клосс: Германы ЭЗ ба дэлхийн ЭЗ
  • 2013 оны 10 сард Мельбурны их сургуулийн профессор Андрью Волтер: Баялагийн хараал
  • 2013 оны 11сард Аояама Сачу Японы судалгааны хүрээлэнгийн тэргүүн Хироаки Куважима: Абэ ЭЗ-ийн тухай
  • 2014 оны 4 дүгээр сард Эдийн засагч Д. Жаргалсайхан (Defacto), Да. Ганболд: Монголын ЭЗ-ийн өнөөгийн байдал
  • 2014 оны 5 дугаар сард АНУ-ын элчин сайдын яамтай хамтран АНУ-ын энержи салбарын тухай
  • 2014 оны 6 дугаар сард БНХАУ-ын эдийн засагч Доктор Жон Гун: Хятадын ЭЗ-ийн нууц
  • 2014 оны 10 дугаар сард УИХ-ын гишүүн М. Батчимэг: Засаглал ба хөгжил
  • 2014 оны 10 дугаар сард Канадын эдийн засагч Дон Дроммонд: ЭЗ-ийн хямралаас бид юу сурах вэ?
  • 2014 оны 11 дүгээр сард УИХ-ын гишүүн Х. Тэмүүжин: Хөгжил дэмжих хуулиуд