9 сар 17, 2018

Ардчилсан намын нийслэлийн чуулганд оролцлоо

Дефакто Институт энэ сарын 15-нд зохион байгуулагдсан Ардчилсан намын нийслэлийн чуулганд оролцож 2018 оны Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийг танилцууллаа. Тус чуулганд Ардчилсан намын нийслэлийн 9 дүүрэг, зарим аймгийн төлөөлөл оролцсон бөгөөд нийт 1000 гаруй гишүүдэд Монголын улс төрийн намуудын дотоод ардчилал судалгааны үр дүнг хүргэлээ.

 

Гэрэл зургийг: Эрдэнэбат

Цаашид намын дотоод ардчиллыг төлөвшүүлэхэд намын гишүүдийн үүрэг оролцоо чухал ач холбогдолтой юм. Иймээс жил бүр хийгдэх энэхүү судалгаанд нийт намын гишүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Судалгаатай холбоотой санал бодлоо нээлттэй солилцож идэвхтэй оролцсон нийт намын гишүүдэд баярлалаа. Мөн биднийг урьж судалгааныхаа үр дүнг танилцуулах боломж олгосонд талархал илэрхийлье.