9 сар 3, 2018

Ардчилсан намын хангайн бүсийн чуулганд оролцлоо

Дефакто Институт 2018 оны Монгол улс төрийн намуудын дотоод ардчиллын индексийг Ардчилсан намын хангайн бүсийн чуулга уулзалтаар танилцууллаа. Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хотын Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь Ардчилсан намын гишүүд оролцсон юм.

Бид энэхүү судалгааныхаа үр дүнг чуулганд оролцсон 1000 гаруй Ардчилсан намын гишүүд, төлөөлөлд танилцууллаа. Цаашид намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд анхаарах асуудлуудаар санал бодлоо идэвхтэй солилцсон нийт гишүүдэд талархсанаа илэрхийлж байна.