10 сар 15, 2019

ТББ-ын инститүцийн орчинд хийсэн харьцуулсан шинжилгээний тайланг танилцууллаа

Монгол Улс анх иргэний нийгмийн салбарын гол оролцогч болох төрийн бус байгууллагын тухай хуулиа 1997 онд баталж байв. Хууль зүй дотоод хэргийн яам (ХЗДХЯ) өнгөрсөн оноос тус хуулийг шинэчлэн найруулж ‘Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай’ хуулийн төслийг боловсруулаад байна. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд хамтран тус хуульд санал, бодлоо хүргэхээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж билээ.

Энэхүү цуврал хэлэлцүүлгийн ээлжит уулзалт өнөөдөр буюу 2019.10.15-ны өдөр болж иргэний нийгмийн байгууллагууд, зарим УИХ-ын гишүүд болон ХЗДХЯ-ны төлөөлөл оролцлоо. Ээлжит хэлэлцүүлгээр Дефакто Институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан (Jargal Defacto) Монгол, Унгар, Польш орнуудын ТББ-ын инститүцийн орчинд хийсэн харьцуулсан шинжилгээг танилцууллаа.

 

Гэрэл зургийг: GoGo.mn

Харьцуулсан шинжилгээ нь тухайн зохицуулалтын орчноос сайн туршлага, ижил төстэй болон ялгаатай талуудыг нь олж илрүүлэхэд ач холбогдолтой байдаг. Иймд манай ТББ-уудын орчин, нөхцөл ямар байгаа вэ. Одоо өргөн барих гэж буй “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай” хуулийн төсөл нь ямар боломж бас эрсдэл дагуулах вэ. Пост-коммунист орнуудтайгаа харьцуулахад ямар байна вэ зэргийг тодруулахаар Унгар, Польш орнуудын жишээн дээр харьцуулсан шинжилгээг хийсэн юм.

Тус шинжилгээний тайланг та манай вебсайтын ‘Улс төр’ хэсэг эсвэл эндээс хүлээн авч уншаарай.