Судлаачид

 Гүйцэтгэх захирал

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Д.Жаргалсайхан нь эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба ‘De Facto’ нэртэй ТВ-ийн ярилцлага хөтлөгч, ‘Дефакто Тойм’ нэртэй долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм.

Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан. Мөн дээрх салбаруудад ажиллаж ирсэн бөгөөд заримаас нь дурдвал:

  • ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал
  • Капитал банкны Гүйцэтгэх захирал
  • МУ-ын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
  • Жуулчин Компанийн Дэд захирал
  • Монгол Газрын тос компанийн эдийн засагч

Боловсрол:

  • Нийслэлийн 28-р дунд сургууль
  • Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн анги (1984)
  • Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнесийн Сургууль Бизнес Удирдлагын Мастер \MBA\ АНУ штат Колорадо 2002

Ганбаатарын Жавзмаа

Ганбаатарын Жавзмаа нь ‘Дефакто Газет’ сонины ерөнхий редактор. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Тайваньд Олон Улсын Бизнесийн Удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан. Өмнө нь ‘Монгол ТВ’-д мэдээний сэтгүүлчээр ажиллаж байсан. Одоо ‘Дефакто Газет’ сонины өдөр тутмын үйл ажиллагаа болоод сонины агуулга контентыг хянах, засварлан хэвлүүлэх гол үүргийг гүйцэтгэж байна.

Боловсрол:

  • МУИС-МХСС – Сэтгүүлч, утга зохиолын ажилтан 2009-2013 (Бакалаврын зэрэг)
  • Өмнөд Тайванийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль – Олон Улсын Бизнесийн удирдлага (Мастерын зэрэг)

Хамтран ажилладаг судлаачид (Partners)

Доктор Э.Гэрэлт-Од

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн тэнхимийн багш. МУБИС-т Улс төр судлалаар Магистр, Доктор зэрэг хамгаалсан. Тайланд, Швед, Герман Белги зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Монгол дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөө, Монголын улс төрийн намуудын төлөвшил, сонгууль, сонгуулийн тогтолцооны шинэтгэл зэрэг сэдвээр судалгаа хийдэг. Бие дааж 10 гаран судалгааны төслийг удирдаж ажилласан. Уул уурхайн засаглалыг сайжруулах, улстөрийн намуудын төлөвшлийн асуудалд түлхүү анхаарч ирсэн. Бодлогын болон нийгэм, улстөрийн чиглэлийн судалгааны ажлын арга барил эзэмшсэн.

Доктор Б.Эрдэнэдалай – СЭЗИС-ийн Багш

2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр, 2010 онд Монгол Улсын Их Сургуульд Улс төр судлалын Магистрын зэрэг, 2015 онд Монгол Улсын Их Сургуульд Улс төр судлалын Докторын зэргийг “Улс төрийн намын санхүүжилт: Олон улсын туршлага ба Монгол дахь тулгамдсан асуудал” сэдвээр хамгаалсан.

Эрдэм шинжилгээний өгүүлэл 32, илтгэл 48, судалгааны төсөлт ажил 11, сонин сэтгүүлд нийтлэл 8 бичсэн. 2008 оноос МУИС-д “Улс төр судлал”, 2010 оноос СЭЗИС-д “Улс төр судлал”, “Философи”, “Эрх зүйн философи”, “Социологи”, “Судалгааны арга, арга зүй”, “Нийгмийн хөгжлийн онол, бодлого” зэрэг хичээлүүдийн сургалтын хөтөлбөр боловсруулж бакалавр, магистрын суралцагчдад дээрх хичээлүүдийг орж байна.