Үндэсний аюулгүй байдалд өндөр түвшний авлигын нөлөө
Товч хураангуй
Монгол улс нийгэм, улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжээд 26 жил болоход улс төрчдийн зүгээс, намуудын зүгээс ардчиллын наад захын зарчмуудыг хэрэгжүүлэхгүй, өөрсдөө л сонгогдож байвал сонгуулийг будлиантуулах, хууль бус арга хэрэглэх, өөрт ашигтай бизнесийн тендерийг авах, иргэдийн эрх ашгийг зөрчих, ядуурал, ажилгүйдлийг нэмэгдүүлэх, авлига хээл хахуульд автах зэрэг нийгэмд үүсээд байгаа маш олон сөрөг үр дагавруудыг үүсгэж байгааг дурьдаж болно. Дэлхийн банкны судалгаагаар 1 жилд ойролцоогоор 1 триллион ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө авлига, хээл хахуульд зарцуулагдаж байна1. Энэ мөнгө нь 240 сая гаруй хүн амтай буурай хөгжилтэй 12 орны жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний мөнгө юм2. Хөгжиж буй улс орнуудад 2007 оны байдлаар авилга, хээл хахуульд жилд ойролцоогоор 20-40 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө зарцуулагддаг3 гэж Дэлхийн банкны “Хулгайлагдсан мөнгийг олж авах нь”4 судалгааны гарын авлагад дурдсан бөгөөд энэ их мөнгө тухайн орны улс төрчидтэй холбоотойгоор зарцуулагддаг байж болох юм.
Улс төрийн намууд сонгуульд амжилт гаргахын тулд эх үүсвэр, орлого зарлага нь тодорхойгүй асар их хэмжээний хөрөнгө, мөнгийг сонгууль бүрт зарцуулах болсон. Харин намуудын энэхүү нууц санхүүжилтийн цаана дээр дурьдсанаас ч олон сөрөг үр дагаврууд байгаа, эдгээрийг арилгаж, хяналтыг бий болгох, ардчиллыг бэхжүүлэхийн тулд ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаачид анхаарал хандуулах цаг хэдийнэ болсон байна.